Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
Агаарын температур(Air temperature): Өнгөрөгч арав хоногт агаарын дундаж температур Их нууруудын хотгорын сумдаар 3.7-8.3 градус дулаан, Алтайн өвөр говийн сумдын нутгаар 8.2-9.1 градус дулаан, Өндөр уулын сумдаар 1.1-5.3 градус дулаан байлаа. Агаарын хамгийн их температур өдөртөө нийт нутгаар 14-24 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө нийт сумдын нутгаар 3-15 градус хүйтэн бол хамгийн хүйтэн Дуут суманд -15.0 градус байлаа. Уулын сумууддаа шөнөдөө нэлээд хүйтэн байлаа.
Хөрсний температур(Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур 9-16 градус дулаан байсан. Хөрсөн дээр хамгийн их температур өдөртөө 36-49 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө 2-18 градус хүйтэн байлаа. Хамгийн хүйтэн Дуут суманд -18.0 градус хүйтэн байсан. Хөрсөн дээр +40.0 градус хүрч халсан хоногийн тоо нийт нутгаар 1-6 удаа байлаа. Зэрэг , Манхан, Мянгадад тус бүр 6 өдөр ажиглагдсан байна.
Хур тунадас(Precipitаtion): Энэ арав хоногт зарим сумдын нутгаар нойтон цас, бороо орсон. Нийтдээ 15.7 мм тунадас орсон. Тунадас орсон сумдыг авч үзвэл Эрдэнэбүрэнд 4.1 мм, Дарвид 2.5 мм, Ховд суманд 2.7 мм, Алтайд 2.1 мм, Жаргалантад 1.9 мм, Чандманьд 1.3 мм, бусад сумдад 0.0-1.2 мм тунадас орсон. Зэрэг, Цэцэг, Булганд тунадас ороогүй.
Салхи(Wind): Энэ 10 хоногт нийт нутгаар салхи шуурга ихтэй байлаа. Салхины хамгийн их хурд Зэрэг суманд 26 м/с, Мөнххайрхан, Мөст, Ховд суманд 23 м/с, Жаргалант, Чандмань, Дөргөн, Дарви, Эрдэнэбүрэн, Манхан, Мянгад, Цэцэг,Булган, Дуут, Мөнххайрханд 18-21 м/с хүрч хүчтэй шороон шуурга шуурсан. Үенч, Алтай сумдын нутгаар 10-12 м/с салхитай байсан.
Ургамал: 4 дүгээр сарын 30-ны байдлаар Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар бэлчээрийн ургамал цухуйлтын үе шат жигдэрсэн байна. Ургамлын өндөр нь 1-2 см байна. Дарви, Мөнххайрхан, Дуут сумдад төлөөлөх ургамал цухуйж эхлээгүй байна. Ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай мөн хөрсний чийг бага, шөнөдөө сэрүүн агаар хөрсөндөө хасах градустай хонож байгаа тул ургамлын ургалт муу удаашралтай байна. Ихэнх нутгаар агаарын харьцангуй чийг бага 30 хувиас доош орсон хоногийн тоо 3-10 өдөр ажиглагдсан байна. Хуурайшилт ихтэй байна.
ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил: Нийт сумдад бод,бог мал төллөж байна. Зарим сумдад ямаа самнах ажил эхэлсэн. Мөн тарга тэвээрэг муутай малд өвс, нэмэгдэл тэжээл өгөх, хаваржилтын бусад ажил үргэлжлэн явагдаж байна. Тус ажил үйлчилгээ явуулахад цаг агаарын нөхцөл таатай бус хүчтэй салхи шуурга ихтэй байлаа. Нийт нутгаар салхи шуурга ихтэй байснаас төл мал даарч бээрэх, бэлчээрийн хомсдол зэргээс ихэнх сумдад мал хорогдох зэрэг таагүй нөхцөл бүрдсэн малын хорогдлын мэдээ ирүүлсэн байна.
Цаг агаарын нөхцлийн онцлог: Энэ арав хоногт зарим сумдын нутгаар 15.7 мм нойтон цас,бороо орсон. Хамгийн их нь Эрдэнэбүрэн суманд 1.1 мм тунадас орсон. Энэ 10 хоногт нийт нутгаар хүчтэй салхи шуургатай байсан. Салхины хамгийн их хурд Зэрэгт суманд 29 м/с хүрсэн.
Тойм мэдээ бичсэн ХААЦУС-ын ахлах техникч Ж.Жаргалзаяа
2024 оны 5 дугаар сарын 01